Их Британид насанд хүрсэн дөрвөн хүн тутмын нэгийг вакцинжуулжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-02-09 14:40:56

ЛОНДОН. /The Guardian/. Их Британид “COVID-19”-ийн вакцинжуулалтыг албан ёсоор эхлүүлснээс хойш хоёр сарын хугацаанд насанд хүрсэн дөрвөн хүн тутмын нэгийг вакцинжуулсан гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдээлжээ.


“Бид одоогийн байдлаар 12.2 сая гаруй хүнийг дархлаажуулаад байна. Энэ нь Их Британийн насанд хүрсэн дөрвөн хүн тутмын нэгтэй тэнцэх үзүүлэлт юм” гэж М.Хэнкок даваа гарагт болсон цахим хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.


Түүний мэдээлснээр, 80-35 насны хүн амын 91 хувь, 70-79 насны хүн амын 95 хувь нь вакцины эхний тунг хийлгэжээ. Мөн вакцинжуулалт урьдчилан таамаглаж байснаас хурдан явагдаж байгааг тэрбээр онцолжээ.


Их Британид даваа гаргийн байдлаар 3 959 784 хүн коронавирусээр халдварлаж, 112 798 хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ