Нутгийн ихэнх хэсгээр шороон болон цасан шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ 
                                                                    Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 9-ний өдөр нутгийн баруун хэсгээр цас орно. Нутгийн ихэнх хэсгээр салхи 18-20 м/с, зарим үед 22 м/с-д хүрч ширүүсэж шороон болон цасан шуурга шуурах тул малчид, ард иргэдийг цаг агаарын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Энэ сарын 10-16-ны өдөр хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр тус хугацааны
дунд буюу сүүлчээр нутгийн баруун өмнөд хэсгийн зарим газраар ялимгүй цас орно.
Энэ үед салхины хурд 12-14 м/с-д хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга
шуурна. 
Агаарын
температур хугацааны эхэнд шөнөдөө 12-17 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн
байх төлөвтэй байна. 
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    