2021 оныг “Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх жил” болгон зарлалаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-02-08 16:10:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, зардлыг баталлаа. 

Хурлаас 2021 оныг “Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх жил” болгон зарласан бөгөөд Монгол Улсын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрхийг хамгаалах чиглэлээр тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх юм.

Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, таван дэд зөвлөлийг байгууллаа. Түүнчлэн сумдын салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гишүүдийг чадавхжуулахад чиглэсэн сургалт, хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгав. Энэ онд сумдын ИТХ, ГХУСАЗСЗ нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, иргэдийг соён гэгээрүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар хөрөнгө санхүүгээ нэмэгдүүлэн батлаад байна.

 

Холбоотой мэдээ