"Бэрх Уул", "Оллоо" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-05 18:28:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 5-нд энгийн арилжаагаар 33 ХК-ийн 717,280,272.32 төгрөгийн үнийн дүн бүхий 831,950 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн  хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв

Энэ өдөр "Бэрх Уул" (BEU+10.52%) болон "Оллоо" ХК (OLL+5.49%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Могойн гол" (BDL-7.89%) болон "Монгол шилтгээн" ХК (MSH-4.17%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 16,132 нэгж эрхийг нийт 1.7 сая төгрөгөөр арилжсан байна.  

ТOP-20 индекс 1.38 хувиар өсөж, 22197.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,075,756,715,544.07 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ