Өлгийд буусан онгоц PCR шинжилгээний хариу гартал буцахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-05 11:24:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссооc өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар хотод хөл хорионд байгаа Баян-Өлгий аймгийн харьяалалтай иргэдийг энэ сарын 5-9-ний өдрүүдэд татан авахаар ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд нислэгийн компаниуд энэ сарын 11-ний өдрөөс өмнө Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар чиглэлд зорчих хүсэлтэй иргэдийн судалгааг авч, нислэг төлөвлөхөөр ажиллаж байна.

Хэрвээ компаниуд дээрх чиглэлд нислэг үйлдсэн тохиолдолд Улаанбаатараас орон нутагт ирсэн бүх иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авна гэж аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдэгдээд байна. Түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан тохиолдолд шинжилгээний сорьцыг Ховд аймаг руу явуулж, онгоцыг PCR шинжилгээний хариу гарах хүртэл буцаахгүй аж.

Хэрвээ эерэг гарсан түргэвчилсэн оношлуурын хариу PCR шинжилгээгээр батлагдвал ирсэн бүх иргэнийг тухайн онгоцоор Улаанбаатар хот руу буцаана. 

Холбоотой мэдээ