Орос, Монголын Гадаад хэргийн сайд нар олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар хэлэлцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-02-05 09:28:39

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров пүрэв гарагт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгтэй утсаар ярьж, хоёр улсын  олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны хэтийн төлөв, худалдаа-эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцлаа.


“Олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны хэтийн төлөв, түүний дотор Евразийн эдийн засгийн холбоо, ШХАБ-ын хүрээнд хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлэлд дурджээ.


Мэдээлэлд онцлон тэмдэглэснээр, С.Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд Б.Батцэцэгт баяр хүргэв. "Сайд нар тэдний яриа Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хуанлийг нээж байгааг онцоллоо" гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна. 


"Худалдаа-эдийн засгийн салбарт хоёр талын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тодорхой төлөвлөгөө, түүний дотор Засгийн газар хоорондын комисс, хүмүүнлэг, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцэв. Үүний зэрэгцээ өндөр дээд түвшинд хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулна гэдгээ нотоллоо” гэж тус яамны мэдээлэлд дурдсан байна.



Холбоотой мэдээ