Хотгойд судлалын танхимтай болжээ

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 13:15:36

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд нутгийн уугуул Лхагвын Мөнхбаатарын хөрөнгө оруулалт санаачлагаар Хотгойд судлалын танхимтай болжээ.

Хөвсгөл, Завхан аймгуудын нутгаар голлон тархан суурьшсан хотгойд ястны үүх, түүх, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээхэд томоохон ахиц дэвшил болно гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа. Хотгойдын гарал үүслийг гадаад дотоодын эрдэмтэд судалж, ойрад Монголчуудаас гарвалтай гэж үздэг ба угсаатны бие даасан бүлэг болсныг 17-р зуун гэж үздэг ажээ.Тус аймгийн хүн амын зонхилох нь хотгойд ястан боловч сүүлийн үед ихээхэн халхжиж байгаа гэнэ.

Одоогоос арав гаруй жилийн өмнө буюу 2000 оны хүн амын тооллогоор 6229 хүн өөрсдийгөө хотгойд гэж бүртгүүлж байжээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд