Шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо 26 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-03 16:48:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийтдээ 120 нэхэмжлэл хүлээн авчээ.

2020 оны үлдэгдэл 144 хэргийг нэмээд нийтдээ 262 иргэний хэргээс 134 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Одоо 128 хэргийн үлдэгдэлтэй байгаа ба 18 хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

Мөн хэргийн оролцогчдоос шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр ирүүлсэн нийт 50 хүсэлтэд гүйцэтгэх хуудас бичиж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ.

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн 134 хэргийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 26,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ