“Nike” гараа оролцуулахгүйгээр өмсдөг пүүз худалдаанд гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2021-02-02 12:13:51

НЬЮ-ЙОРК. /CNN/. Америкийн “Nike” спорт хувцас үйлдвэрлэгч компани хялбар өмсөж, тайлдаг шинэ загварын пүүзээ танилцуулжээ.


Go Flyease нэртэй үдээсгүй пүүзийг гараа оролцуулахгүйгээр өмсөж тайлах боломжтой юм. Цар тахлын улмаас хүмүүс аливаа зүйлд аль болох хүрэхгүй байхыг эрмэлздэг болсон энэ үед "Nike" шинэ загварын гутлаа танилцуулсан байна.


Өвөрмөц загвартай “Go Flyease” нь үдээсний оронд доод хэсэгтээ чанга бүчтэй бөгөөд үүний тусламжтайгаар өмсөж тайлах үйлдлийг хялбаршуулжээ. Уг гутлыг “Nike”-ийн гишүүнчлэлтэй хэрэглэгчид хоёрдугаар сарын 15-наас 120 ам.доллароор худалдан авах боломжтой бол энэ оны сүүлээр олноор худалдаалахаар төлөвлөжээ. 



Холбоотой мэдээ