"Бэрх Уул", "Монгол шилтгээн" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-01 18:34:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 1-нд энгийн арилжаагаар 42 ХК-ийн 849,742,675 төгрөгийн үнийн дүн бүхий 949.483 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Бэрх Уул" (BEU+14.88%) болон "Монгол шилтгээн" ХК (MSH+13.64%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тав" (TAV-15.00%) болон "Оллоо" ХК (OLL-11.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 30,996 нэгж эрхийг нийт 3.3 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 10 үнэт цаасыг 1 сая төгрөгөөр арилжив.

ТOP-20 индекс 0.06 хувиар өсөж, 21543.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,008,888,053,123.76 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ