Булганы ЭМГ-ын хамт олон тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-07 17:36:35

Булган аймгийн ЭМГ - ын хамт олон тэмцээнд оролцоод ирлээ. Төвийн болон зүүн бүсийн Эрүүл мэндийн газруудын дундах 3 төрөлт тэмцээн 6-р сарын 03 - 06 ны өдрүүдэд Улаанбаатар хотын Багануур дүүргийн спортын  цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд нийт 13 баг  27 медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.  Булган аймгийн Эрүүл мэндийн газрын баг тамирчид гар бөмбөгийн төрлөөр алт, сагсан бөмбөгийн төрлөөр мөнгө, олс таталтын төрлөөр мөнгөн медаль тус тус хүртэж нийлбэр дүнгээр 1-р байранд орж өргөмжлөл, цомоор шагнууллаа.

Булган аймгийн ЭМГ-аас 10 тамирчин оролцсон байна.

                                                                                                                                    П.Батням

Холбоотой мэдээ