Үндэсний бөхийн дэвжээтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-07 15:15:28

Сэлэнгэ аймгийн Хушаат сумынхан “Үндэсний бөх”-ийн дэвжээтэй болжээ.

Тус сумын удирдлагын зүгээс орон нутагтаа үндэсний бөхөө хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлөн үлдээх, залуу бөчүүдийг төрүүлэх зорилгоор нэлээд олон ажил арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна. Үүний нэг илрэл нь тус спортод зориулсан дэвжээ, бусад хэрэглэгдэхүүнийг авч бэлтгэхэд анхаарал хандуулжээ. Ингэснээр сумандаа  “Үндэсний бөх”-ийн дэвжээг ОНХСангийн 14.7 сая төгрөгийн хөрөнгөөр авсан байна. Үүнд ганц дэвжээ бус кимоно 10  хос, зодог шуудаг 10 хос, засуулын дээл, доёг, гутал 4 ш, матрас 10 ш, 18х8 бөхийн дэвжээний хивс, штанг 2 ш, гантиль 2 хос зэрэг хэрэглэгдэхүүнүүд багтжээ.

Уг худалдан авах үйл ажиллагааг тус суманд үйл ажиллагаагаа явуулж буй “Мөнх нарны сүлд “ ХХК гүйцэтгэсэн байна.  

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ