Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Сагсай суманд ажиллалаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-28 16:07:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр Сагсай суманд ажиллалаа.

Түүнийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Т.Заманбек, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга М.Армия, Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагч Б.Энхбаяр, Эрүүл мэндийн газрын чанар, аюулгүй байдал, магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн Х.Анжелика нарын албаны хүмүүс дагалдаж явна.

Тэрээр  Сагсай сумын өвөлжилтийн байдал, "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх ажил, хууль тогтоомж, улсын болон аймгийн Онцгой комиссоос гарсан шийдвэрүүдийн хэрэгжилт, халдвартай бүсээс ирж гэрийн тусгаарлалтад орсон хүмүүст тавьж буй хяналтын явцтай газар дээр нь танилцлаа.

Мөн сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг хуралдуулж, цар тахалтай тэмцэх ажилд онцгой анхаарах, төрийн үйлчилгээг ард иргэдэд чирэгдэлгүй хүргэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, боловсрол, эрүүл мэнд, хот тохижилтын ажилд ач холбогдол өгч ажиллахыг даалгалаа.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржанаар ахлуулсан ажлын баг үргэлжлүүлэн Буянт, Алтай суманд ажиллана. 

Холбоотой мэдээ