28 аж ахуйн нэгж, иргэнд бүтээгдэхүүн үйлчилгээний тохирлын гэрчилгээ олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн анхдугаар хурал энэ сарын 27-ны өдөр боллоо.
Тус хурлаар Зуунмод, Эрдэнэ, Сэргэлэн сумын бүтээгдэхүүн,
үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийсэн тайланг хэлэлцсэн юм. Хурлын шийдвэрээр 13 аж ахуйн нэгж, иргэний 10
худалдаа үйлчилгээний байгууллага, 1 амралтын газрын үйлчилгээ, бууз, банш, хэрчсэн
гурил, согтууруулах ундаа зэрэг 4 нэр төрлийн бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээг 1-2 жилийн
хугацаатай олгох, сунгах шийдвэр гаргасан байна.