Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн байна
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд
зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар ялимгүй
цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.
2021 оны 01 дүгээр сарын
28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд
хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангайн, Хөвсгөл, Хэнтийн
уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун
хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс,
Байдраг голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал
нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр
газраар 2-7 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
1 сарын 29-нөөс 02 дугаар
сарын 02 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын
29, 30-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар,
31-нд нутгийн зүүн хэсгээр, 2-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр
цас орж, явган шуурга шуурна. Салхи 29, 2-р сарын 1-нд говь, тал, хээрийн
нутгаар, 30, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын
хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, Увс нуур болон Дархадын
хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул,
Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, өдөртөө 14-19
хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар
шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө
10-15 хэм хүйтэн байна. 31-нд нутгийн хойд хэсгээр, 2-р сарын 1-нд нутгийн зүүн
хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.