Ширээний теннисчид олимпын эрхийн тэмцээнд бэлтгэж байна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-01-27 12:28:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д болох байсан ДАШТ цуцлагдаж олимпын эрхийн тэмцээн Катар улсын Доха хотод 3 дугаар сарын 13-15-нд болохоор шилжээд байгаа юм. Тус тэмцээнд амжилттай оролцохын тулд Монголын ширээний теннисний холбооноос шилдэг тамирчдаа бэлтгэлд гаргаж байна.


Биеийн тамир спортын улсын хороо /БТСУХ/, Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдыг УОК, ОБЕГ-аас зөвшөөрөл авч энэ оны эхээр Найрамдал зусланд 90 хоногоор хатуу дэглэм баримтлан бэлтгэл сургуулилтад гараад байгаа билээ.



Шигшээ багийн тамирчид болон дасгалжуулагч нарын ажлын үр дүнг сайжруулах, цар тахлын үед ч эрхэлсэн ажилдаа үнэнч байж хувийн бэлтгэлийг чанаржуулахыг анхааруулсан. БТСУХ-ны журмын дагуу шигшээ багийн тамирчдын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байна.



Энэ онд цаашдаа “Ковид-19” цар тахлын халдвар хумигдаж намжвал Хятадын ширээний теннисний хэрэгслийн 729 компанитай МШТХ-ноос дахин харилцаа тогтоож олон улсын тэмцээн зохион байгуулах хэлэлцээр хийх юм байна. Улмаар 2020 онд зохион байгуулж амжаагүй томоохон тэмцээн уралдааныг 2021 онд явуулахаар төлөвлөөд байгаа аж.



БНСУ-ын ШТХ-той ярилцаж тохиролцсоны дагуу өндөр зэрэглэлийн дасгалжуулагч, тамирчин урьж ирүүлэх хэлэлцээр 80 хувьтай явагдсан ч “Ковид-19” саад болсоор байна. БТCУХ-ны шугамаар МШТХ-ны мэдээллийн санг цахимжуулах ажил удаашралтай байгаа тул хөдөө орон нутгийн болон УБ хотын дасгалжуулагч нар идэвхтэй оролцож мэдээлэл өгөх шаардлагатай байгааг тус холбооноос мэдээллээ.


Ширээний теннисний талаар сонирхолтой мэдээллийг энэ спортыг сонирхогчдод толилуулж байна


Ширээний теннис анх Англиас гаралтай бөгөөд 1880-аад оны үед үүссэн хэмээн тайлбарладаг байна. Дэлхийн болон олимпын номын сан дахь мэдээллээр дэлхий даяар нэг жилд 10 сая гаруй тоглогчид ширээний теннисний янз бүрийн тэмцээнд оролцдог байна.



Ширээний теннисний түүхэн дэх хамгийн анхны ракет нь тамхины хайрцагны ар, анхны сетк нь багц ном, хамгийн гайхалтай нь анхны бөмбөг нь шампанскын үйсэн бөглөө байв. Энэхүү спорт нь дэлхий дахинаа хөлбөмбөг болон крикет спортын төрлийн дараа гуравт ордог хамгийн их хүн оролцдог спорт юм. Олон улсын ширээний теннисний холбоо /ITTF/ 1926 онд анх байгуулагдсан бөгөөд 226 орон гишүүнээр элсжээ.



Ташрамд сонирхуулахад, Геннисийн номонд бичигдсэнээр дэлхийн хамгийн удаан баруунаасаа харилцсан тохиолдол нь нийт 11 цаг 36 минут 30 секунд байдаг юм байна. Энэхүү рекордыг эзэмшигч нар нь Brian Seibel болон Steven Seibel нар юм. Тэд АНУ-ын тоглогчид юм. Ширээний теннис нь анх 1988 онд олимпын үндсэн спортын төрөлд тооцогдох болжээ.

Холбоотой мэдээ