75 нэр дэвшигч нар үнэмлэхээ өнөөдөр гардана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-07 11:50:18

Өмнөговь аймагт 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигч 75 иргэн өнөөдөр үнэмлэхээ гардана.

Сонгуулийн хороонд орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр 81 хүн материалаа ирүүлсэн ч 6 нь хасагдаж ийнхүү 75 нь эрхээ авч байна. Энэхүү 75 нэр дэвшигчийн 33 нь Ардчилсан намынх, 31 нь Ардын намынх, 11 нь МАХН-ынх ажээ.

Санал хураалтын 57 хэсгийн хороонд нийт 41279 санал өгөх сонгогчдын нэрсийн жагсаалт сонгуулийн хороонд ирсэн байна. Өмнөговь аймгийн орон нутгийн сонгуульд 22 тойрогт 33 мандаттай байгаа юм. 

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ