Багануурын уурхай хоногт 232 вагон нүүрс станцуудад нийлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-26 14:28:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Багануур” ХК энэ сард төлөвлөгөөнөөс 40 мянган тн нүүрс илүү олборлоод байна.


Энэ нь цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс төлөх Засгийн газрын шийдвэр гарснаар станциудын нүүрсний захиалга нэмэгдсэнтэй холбоотой юм. Тус компани энэ сарын 26-ны байдлаар 8-10 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд хоногт дунджаар 232 вагон нүүрсийг станцуудад нийлүүлж байна.


Багануур ХК өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотын бүх дулаан цахилгааны станц, Дархан, Эрдэнэт аймгийн станцуудтай 2020 оны гэрээгээ дүгнэж, 2021 оны гэрээг байгуулжээ.

 

Холбоотой мэдээ