Ханх суманд дахин таван удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-01-26 13:36:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар энэ сарын 25-ны оройноос эхлэн 5 удаа газар хөдөлсөн байна.

Тодруулбал, энэ сарын 25-ны 20.42 цагт 3.9 магнитуд, 21.53 цагт 4.8 магнитуд, 22.01 цагт 3.7 магнитуд, нэгдүгээр сарын 26-ны 01.23 цагт 4.1 магнитуд, 07.01 цагт 4.0 магнитудын хүчтэй хөдлөлт тус тус болсон байна.

Энэ тухай орон нутгийн иргэдээс тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн боловч ямар нэгэн хохирол учраагүй гэлээ.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн Модон хүй-Арал гэдэг газар нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05.32 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш давтан хөдлөлт бүртгэгдсээр байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ