Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид НДШ нөхөн төлөх боломж
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Малчдын нийгмийн асуудлын талаар олон жил
ярьсан. Түүнд цэг хатгахын тулд 2017 онд малчин эрэгтэйчүүдийг 55
настай, эмэгтэйчүүдийг 50 настай тэтгэвэрт гаргах тухай шийдэлд хүсэн байдаг.
Гэтэл малчдын дунд тэтгэвэр тогтоолгох нас нь хүрсэн ч Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн хүн
маш цөөхөн, нийт малчдын 20 хүрэхгүй хувь
нь шимтгэл төлдөг гэсэн тооцоог НДЕГ- гаргаж байсан билээ.
Хуримтлагдсан энэ асуудлыг шийдэхийн тулд НДШ-ийг нөхөн төлүүлэх
хувилбарыг тэр үед сонгосон.
Ингээд 55 хүрсэн эрэгтэй 20 жил, 50 нас хүрсэн эмэгтэй 15 жил НДШ төлсөн байвал тэтгэвэр тогтоолгох эрх зүйн орчин бүрдүүлсэн. Гэхдээ НДШ 20 жил төлсөн эрэгтэйчүүдийн 15 жил, 15 жил төлсөн эмэгтэйчүүдийн 12 жил 6 сар мал малласан байх ёстой гэсэн нөхцөл зааж өгсөн. Гэвч энэ нөхцөлийг хангаж тэтгэвэр тогтоолгох насны малчин бараг гараагүй гэж хэлж болно. Ийм учраас малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт НДШ нөхөн төлүүлэх тухай хуулийг тэдэнд боломж олгох үүднээс 2017 онд баталсан юм. Хуулийн үйлчлэлийг УИХ хоёр удаа хойшлуулсан. Хуулийг хэрэгжүүлэх үүднээс 2020 оны Нийгмийн даатгалын санг (НДС)-ийн тухай хуульд өөрчлөлт оруулсан байдаг юм. Энэ хуулийг өөрчлөхдөө “28.1 мянган иргэн хамрагдана. НДС-Д 42.2 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. НДС-гаас 8.8 мянган малчин, хувиараа, хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэрт 37.3 тэрбум төгрөг зарцуулна” гэж тодотгожээ.
Гэтэл 2020 оны 12 дугаар сарын байдлаар хамрагдвал зохих
иргэдийн 33 хувь буюу 9.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдаж,
17.7 тэрбум төгрөгийн НДШ нөхөн төлж уг санд төвлөрүүлсэн. Эдгээр
иргэдээс 6.5 мянган иргэн шинээр тэтгэвэр тогтоолгож, тэтгэвэрт 9.8 тэрбум
төгрөг зарцуулсан” гэсэн тооцоо гарчээ. Энэхүү тоо баримтаас
үзвэл тодорхой бүлэгт зориулж баталсан дээрх хууль
зориулалтын дагуу хэрэгжиж хүрэх ёстой иргэддээ хүрсэнгүй. Тодруулбал, нийгмийн
асуудал нь шийдвэрлэгдэх учиртай нэр бүхий иргэдийн асуудал урьдын адил
хангагдахгүй хоцоржээ.
Тэрхүү хоцрогдлын шалтгааныг “Дэлхий дахинаа тархаад байгаа коронавирус
халдварын цар тахалтай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх
зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт
шилжсэнтэй холбоотой өнгөрсөн нэг жилийн хугацаанд малчин, хувиараа хөдөлмөр
эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож орлого буурч, төрийн захиргааны
байгууллагууд тусгай горимоор ажилласан зэргээс үүдэн НДШ нөхөн төлөх
боломжгүй болжээ” гэсэн дүгнэлтэд хууль тогтоогчид хүрчээ.
Иймд дээрх хуулийн “2021 оны 01 дүгээр сарын 01-ний ”гэснийг “2022 оны 01 дүгээр сарын 01-ний” гэж өөрчлөн УИХ хуулийн хугацааг (2021-01- 22) нэг жилээр сунгалаа. Гэхдээ НДШ нөхөн төлөлтийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420 мянга) байхаар үлдээжээ. Хууль энэ онд хэрэгжсэнээр малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгаа сайжрах давуу талтай . Улмаар нийгэм эдийн засаг, эрх зүйн ямар нэг сөрөг үр дагавар гарахгүй гэж УИХ үзжээ. Харин энэ онд хуульд нэр цохон тэмдэглэгдсэн бүлгийн иргэд идэвхтэй хамрагдаж нийгмийн хамгааллаа сайжруулаарай.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч таны нийгмийн хамгааллыг сайжруулах эрх зүйн
орчныг УИХ дахин бүрдүүлжээ. Түүнд одоо таны оролцоо хамгаас чухал боллоо шүү.