Хятад улс гадаадын шууд хөрөнгө оруулалт авсан хэмжээгээр тэргүүлжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-01-25 16:59:48

Бээжин /МОНЦАМЭ/. НҮБ-аас танилцуулсан тайланд дурдсанаар, Хятад улс өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт авсан хэмжээгээрээ тэргүүлсэн байна.

            Тодруулбал, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн хурлаас /UNCTAD/ өчигдөр буюу 24-ний өдөр танилцуулсан тайланд, Хятад улс өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалтаар 163 тэрбум ам.долларын хөрөнгө татсан талаар мэдээлэв. Энэ нь 2019 оны 140 тэрбум ам.долларын гадны шууд хөрөнгө оруулалт татаж байснаас өндөр үзүүлэлт болсон юм.

            Дэлхий даяар 2019 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 1.5 их наяд ам.доллар байсан бол энэ хэмжээ буурч 2020 онд их хэмжээгээр буюу 42 хувиар буурч, 859 тэрбум ам.доллар болсон байна.

          Өнгөрсөн оны гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараах хэмжээнээс даруй 30 хувиар бага байгааг шинжээчид онцолжээ.     

Холбоотой мэдээ