Хөрөнгийн биржид 28 ХК-ийн 1 сая хувьцаа арилжив

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-01-22 17:16:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 22-нд энгийн арилжаагаар 28 ХК-ийн 401,896,055.93 төгрөгийн үнийн дүнтэй 1 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн  хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.98%) болон "Дархан гурил тэжээл" ХК (DAR+14.98%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" (OLL-14.70%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-9.70%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 85.268 нэгж эрхийг нийт 9.2 сая төгрөгөөр арилжсан байна.  

ТOP-20 индекс 1.93 хувиар өсөж, 21315.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,966,800,335,442.07 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ