Орхон аймаг “Залуучуудын ордон”-той боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-01-22 17:36:21
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт Залуучуудын ордон нээлтээ хийлээ. Уг ордон ашиглалтад орсноор шинээр 13 ажлын байр бий болж, залуучуудад чиглэсэн нөлөөлөл болон соёлын үйл ажиллагаа, хувь хүний хөгжил, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл төлөвлөлтийн талаар сургалт мэдээлэл өгөх юм.  

Уг барилга нь 400 хүний багтаамжтай, 1056 м.кв талбайтай, 2 давхар, 280 хүний хурлын танхим, номын сан, сургалтын танхимтай юм. Энэ жил орон нутгийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж болон гадна талбайн тохижилтын ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Орхон аймаг 104.3 мянган хүн амтай. Үүний 60-ээс дээш хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг юм.

 

Холбоотой мэдээ