Цусны төвд нэн шаардлагатай хөргүүрийг шийдвэрлэхээр болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Энэ сард Орхон аймагт 215
иргэн цусны донор болжээ. Нэг донороос авсан цус гурван хүний амийг авардаг. Хүний
биед агуулагдах таван литр цуснаас нэг удаа 350-400 грамм цус авах нь өчүүхэн
бага хэмжээ бөгөөд цусаа өгснөөс хойш эрэгтэйчүүд хоёр, эмэгтэйчүүд гурван
сарын дараа дахин цусаа хандивлахыг мэргэжлийн хүмүүс зөвлөдөг байна.
Цусаа тогтмол өгдөг донорууд хэзээ ч цус багадалтаар өвддөггүй, харин ч
цус алдалтыг тэсвэрлэх чадвартай болдог байна. Шинээр донор нэмэхээс
илүүтэйгээр өмнө цусаа хандивласан доноруудын эрүүл мэндийг хамгаалж, хадгалж
үлдэх нь хамгийн чухал байдаг байна.
БОЭТ-ийн Цусны
төвийн үйл ажиллагаатай АЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү танилцлаа. Ингэхдээ тэдэнд
шаардлагатай байгаа хөргүүрийн асуудлыг шийдвэрлэхээр болсон юм. Мөн төрийн
албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж, сайн дураар цусаа
хандивлах үйл ажиллагааг зохион байгуулах гэнэ.