Баян-Өлгий аймагт PCR шинжилгээний аппарат олгохоор болов

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-20 12:09:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сангаас Монгол улсад дөрвөн PCR шинжилгээний аппарат олгосны нэгийг Баян-Өлгий аймагт олгохоор болжээ.

Аймгийн ЗДТГ-аас өгсөн мэдээллээр тус аппаратыг ирэх долоо хоногт Баян-Өлгий аймагт хүргүүлэх аж.

Баян-Өлгий аймаг нь хүн ам олон, мөн Цагааннуур боомтоор дамжуулан ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортолж байгаа, коронавирусний халдвар тархах өндөр эрсдэлтэй аймгуудын нэг юм.

Ийнхүү PCR шинжилгээний аппараттай болсноор сэжигтэй тохиолдол илрэхэд сорьцыг Ховд аймагт илгээхгүйгээр орон нутагтаа шинжилгээ хийх боломж бүрдэж байна. 

Холбоотой мэдээ