"Булган ундрага", "Ард санхүүгийн нэгдэл"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-18 18:49:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 18-нд энгийн арилжаагаар 35 ХК-ийн 846,208,314.25 төгрөгийн үнийн дүнтэй 5.4 сая хувьцаа арилжив. Үүнээс 21 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.99%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD+14.82%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нэхээсгүй эдлэл" (NXE-6.06%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN-5.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.


“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 74.039 нэгж эрхийг нийт 7.9 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 10 үнэт цаасыг 1 сая төгрөгөөр арилжлаа.


ТOP-20 индекс 2.22 хувиар өсөж, 19513.9 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,970,857,951,382.84 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ