Гадаад худалдааны нөхцөлийн индекс өсжээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-18 17:21:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад худалдааны нөхцөлийн индекс 2020 оны 11 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 24.7 хувиар өсжээ.


Гадаад худалдааны нөхцөлийн индекс (2015=100, туршилт тооцоогоор) 2020 оны 11 дүгээр сард 140.8 болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.7, өмнөх оны эцсээс 32.9 хувиар өссөн ч өмнөх сарынхаас 1.9 хувиар буурлаа.


Экспортын үнийн индекс (2015=100, туршилт тооцоогоор) 2020 оны 11 дүгээр сард 132.0 болж, экспортын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 18.5, өмнөх оны эцсээс 20.6, өмнөх сарынхаас 2.2 хувиар өсөв.


Экспортын үнийн индекс өмнөх оны мөн үеийнхээс 18.5 хувиар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний бүлгийн үнэ 14.8 хувиар өссөн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Импортын үнийн индекс (2015=100, туршилт тооцоогоор) 2020 оны 11 дүгээр сард 93.8 болж, импортын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 5.0, өмнөх оны эцсээс 9.3 хувиар буурав. Харин өмнөх сарынхаас 4.1 хувиар өсжээ.


Импортын үнийн индекс өмнөх оны мөн үеийнхээс 5.0 хувиар буурахад машин тоног төхөөрөмжийн бүлгийн үнэ 8.1, эрдэс бүтээгдэхүүний бүлгийн үнэ 27.5 хувиар буурсан нь нөлөөлсөн аж.

 

 

Холбоотой мэдээ