Балбын уулчид шинэ амжилт тогтоолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2021-01-17 13:30:47

КАТМАНДУ. /BBC/. Балбын 10 уулчны бүрэлдэхүүнтэй баг дэлхийн хоёр дахь ноён оргил болох “K2” уулын оргилд өвлийн улиралд хүрснээр дэлхийн шинэ амжилтыг тогтоожээ.


Уулчдын багийн гишүүн Нимсдай Пуржагийн мэдээлснээр, уулчид орон нутгийн цагаар бямба гаргийн 17:00 цагт уулын оргилд гарсан ажээ.


Энэ өвөл 8611 метр өндөр уулын оргилд хүрэхийг олон арван уулчин зорьжээ. Гэвч энэ долоо хоногт Испанийн нэгэн уулчин өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.


Пакистан, Хятадын хилд оршдог “K2” уул нь Эверестээс 200 метрээр нам бөгөөд 8000 метрээс дээш өндөр бүхий 14 уулын нэг юм. Тэдгээрээс зөвхөн “K2” оргилд л өвлийн улиралд хүрч чадаагүй байжээ.


K2” уулын оргилд хүрэх анхны оролдлогыг 1987-1988 онд хийснээс хойш өвлийн олон экспедиц шинэ амжилт тогтоохыг эрмэлзсэн боловч Балбын уулчид ийнхүү зорилтдоо хүрч чадсан байна. 

Холбоотой мэдээ