“COVID-19” халдварын 21 тохиолдол нэмж бүртгэгдэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
dusem11@yahoo.com
2021-01-16 11:04:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн авто 2 лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 18487 хүнд PCR шинжилгээг хийхэд 21 хүнд коронавирусний халдвар илэрчээ.


Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, "Шинээр илэрсэн тохиолдлуудыг танилцуулбал, "Ачтан" эмнэлгийн голомттой холбоотой гэр бүлийн ойрын хавьтлын 4 хүн, БЗД-ийн ТҮК-ийн 56 ажилтанд хийсэн шинжилгээнээс 6 хүн, мөн өргөжүүлсэн тандалтаас 6 хүн, үлдсэн хүн нь батлагдсан ойрын хавьтлын тохиолдлуудаас коронавирусний халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт коронавирусний батлагдсан тохиолдол 685 боллоо. Сүүлийн 24 цагт бусад аймагт халдвар бүртгэгдээгүй" гэлээ. 


Улсын хэмжээнд каластер өвчлөлийн тохиолдол 1011 болсон байна. Сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 20, ХӨСҮТ-ийг Халдвартын клиникээс 10 хүнийг ХУД-ийн 300 ортой эмнэлгийн дараагийн ажиглалт тандалт хяналтад шилжүүлсэн байна.Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1512 байна. Үүнээс  909 хүн буюу 60,1 хувь нь эдгэрсэн байна.

 


Холбоотой мэдээ