Москвад 140 мянга орчим хүн коронавирусний вакцин хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-01-15 15:32:05

МОСКВА. /TASS/. ОХУ-ын нийслэл Москва хотод 140 мянга орчим хүн коронавирусний вакцин хийлгэлээ гэж тус хотын дарга Сергей Собянин мэдээлжээ.


Түүний хэлснээр, өнгөрсөн хоёр хоногт вакцин хийлгэх сонирхолтой москвачуудын тоо эрс нэмэгдсэн байна. Шинэ жилийн өмнөхөн өдөрт 7-8 мянга, хамгийн оргил үедээ 13 мянган хүн бүртгүүлж байсан бол сүүлийн хоёр өдрийн дотор 22-24 мянгад хүрч бараг хоёр дахин нэмэгджээ. Энэ үзүүлэлт нь москвачууд амралтаа дуусгаж, ажилдаа орцгоож байгааг, мөн ерөнхийдөө вакцинжуулалтын асуудалд идэвхтэй хандаж байгааг харуулж байна гэж Собянин хэлэв.


ОХУ “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрөө 12 дугаар сарын 5-нд нийслэл Москва хотосс эхлүүлсэн билээ. Эхний ээлжинд халдвар авах хамгийн эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг хамруулж байгаа бөгөөд вакцинд хамрагдах иргэдийн жагсаалтыг өргөжүүлсээр байгаа юм.


Холбоотой мэдээ