Эрдэмтэд “SARS-CoV-2”-ыг лабораторид бүтээсэн байж магадгүй гэж үзэж байна

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-01-15 15:09:16

ВЕНА. /APA/. Олон улсын эрдэмтдийн баг шинэ төрлийн “SARS-CoV-2” коронавирус нь хаалттай лабораторид гарсан ослын улмаас хүрээлэн буй орчинд алдагдсан байж болзошгүйг үгүйсгэхгүй  байна.


Энэ тухай пүрэв гарагт Австрийн Хэвлэлийн агентлаг Инсбрукийн их сургуулийн микро биологич Россана Сегретогийн мэдээллээс иш татан уламжилжээ. Тэрбээр өмнө эрдэмтдийн хамтаар энэ сэдвээр хийсэн судалгаагаа шинжлэх ухааны “BioEssays” сэтгүүлд нийтэлсэн байна.


Эрдэмтдийн мэдэгдсэнээр, коронавирусний халдвар лабораториос тархсан байж магадгүй гэдэг хувилбарыг нарийвчлан судлахгүйгээр хэтэрхий эрт үгүйсгэжээ. Гэхдээ цар тахал эхэлсний дараа 2020 онд хийсэн судалгааны мэдээллүүд вирус  лабораториос алдагдсан байж болзошгүйг харуулж байгаа аж. "Би үүнийг хэзээ ч тогтоохгүй байгаасай гэж хүсэж байна. Вирусний гарал үүслийг олох нь улс төрийн хувьд дэлбэрэлттэй адилхан юм. Би эрдэмтэн хүний ​​хувьд хуйвалдааны онолчдын гарт тоглохыг хүсэхгүй байна. Вирус лабораториос тархсаныг нотлох шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо одоог хүртэл байхгүй байна" гэж Сегрето хэлэв.


Ухань дахь лабораторийн тухайд

Тэрбээр Уханийн вирус судлалын хүрээлэн нь газарзүйн хувьд 2020 оны 1-р сард уушгины хатгалгааны анхны тохиолдол бүртгэгдсэн Хубэй мужийн амьтны захтай ойрхон байрлалтай байгааг онцлон дурдсан байна. "Энэ лабораторид коронавирусний хувирлыг олон жилийн турш судалж байгаа бөгөөд маш халдвартай эмгэг төрүүлэгчидтэй ажилладаг өндөр эрсдэлтэй лаборатори болохыг" тэрбээр хэлжээ. Үүний зэрэгцээ, цар тахал дэгдсэний дараа энэ лабораторийн байдлыг хэн ч судлаагүй бөгөөд тэнд хийгдсэн ажлын бүх нээлттэй мэдээллийг устгасан гэж микро биологич цохон тэмдэглэсэн байна.


"Хятад бусад орнуудын адил аюултай вирусийг таньж, түүнтэй тэмцэх зорилгоор судалгаа хийсэн" гэж эрдэмтэн нотолж байна. Үүний зэрэгцээ зарим вирусийг илүү халдвартай, үхэлд хүргэдэг болгохын тулд хувиргасан боловч энэ ажил амжилтгүй болсон байж магадгүй гэж тэрбээр нэмж хэлжээ.


Холбоотой мэдээ