Техас нэг сая хүнд вакцин хийсэн анхны муж улс болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-01-15 12:10:26

ВАШИНГТОН. /CNN/. Техас коронавирусний вакцинжуулалтад нэг сая хүнийг хамруулсан АНУ-ын анхны муж улс боллоо гэж тус муж улсын захирагч Грег Абботт пүрэв гарагт мэдэгдлээ.


Техаст “COVID-19”-ийн вакцины эхний тунг 1 043 624 хүнд хийгээд байгааг АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэл харуулжээ.


Техас вакцины эхний тунгуудыг 2020 оны 12 дугаар сарын 14-нд хүлээн авснаасаа хойш яг нэг сарын дараа нэг сая дахь хүнд вакцин хийснийг Г.Абботт онцлон хэлсэн байна.  

Холбоотой мэдээ