Г.Алтанбагана Дохагийн дэвжээнд эхний учраагаа давлаа

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-01-13 17:00:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Катарын Доха хотноо 3 дахь өдрөө үргэлжилж байгаа жүдо бөхийн "Мастерс 2021" тэмцээний  эрэгтэйчүүдийн 90 кг-д барилдаж буй ОУХМ Г.Алтанбагана эхний тойрогтоо өрсөлдөгчөө яллаа.


Тэрбээр, Армийн 2018 оны дэлхийн аварга Бразилын Македо Рафаельтай учраа таарч вазари үнэлгээгээр илүүрхэн хожлоо. Г.Алтанбагана дараагийн өрсөлдөгч Италийн Николас Мунгаи бөгөөд тэр эхний тойрогтоо олимпын хүрэл медальт, дэлхийн аварга БНСУ-ын жүдоч Гвак Донханыг илүүрхэн хожсон юм.


Харин ОУХМ Ө.Дүүрэнбаяр /+100 кг/ эхний тойрогтоо Израил улсын бөх Ор Сассонтой барилдаж ялагдсанаар тэмцээнээ дуусгав.

Холбоотой мэдээ