“Унадаг дугуйтай жагсаал”-д 1200 дугуйчин нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-06-04 17:00:50

Нийслэлийн эрүүл мэндийн газар/НЭМГ/, “Залуу дугуйчин” клубээс хамтран зохион байгуулж буй “Унадаг дугуйтай жагсаал” өнөөдөр 16:00 цагт Чингисийн талбайгаас хөдөллөө.

Нийслэлийн иргэдийг эрүүл хэв маягт уриалах, спортод дуртай болгох зорилготой уг жагсаал Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл үргэлжлэв.

Энэ удаагийн жагсаалд 1200 орчим дугуйчин оролцсон бөгөөд 13 наснаас доош хүүхдүүдийг харгалзах хүнтэй оролцуулж, хамгаалалтын малгай, дугуйны урд, хойд тормос бүрэн ажилладаг байх зэрэг шаардлага тавьсан. Дээрх шаардлагыг хангасан хэн бүхэн дугуйн жагсаалд замаасаа нэгдэх боломжтой.

Нийслэлд  унадаг дугуйн байнгын хэрэглэгчдийн тоо 30 мянгад хүрсэн бөгөөд дугуй унахад замын асуудал нэн түрүүнд яригддаг. Нийслэлийн хэмжээнд Бэлхийн зам, Дүнжингаравын зам, 19 дүгээр хорооллын арын зам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг газарт  унадаг дугуйн зориулалтын замтай бөгөөд эдгээр зам нийтдээ 46 км.  Энэ онд концессийн гэрээгээр байгуулах авто замууд дугуйн зориулалтын замтай баригдах аж. Ингэснээр нийслэлд 30 км орчим дугуйн зам шинээр бий болно хэмээн зохион байгуулагчид хэлж байна.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ