Д.Нарангэрэл: PCR шинжилгээ хийлгэхийг ажилчдаасаа шаардах нь маш үрэлгэн зардал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-13 14:24:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Албан газрууд ажилчдадаа PCR шинжилгээ хийлгэх шаардлага тавьж хэрхэвч болохгүйг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр анхаарууллаа.


Тэрээр, "ЭМЯ-ны тусгай дугаарын утсаар ирж буй санал гомдлоос харахад, зарим байгууллага бүх хүмүүсээ ажиллах шаардлага тавьж байна. Ингэхдээ, долоо хоногт 2 удаа, 72 цагийн зайтай PCR шинжилгээ хийлгэхийш шаардаж буй байгууллага ч байна. Ингэж болохгүй. Шинжилгээ бол халдвар аваагүй гэх баталгаа үнэхээр болохгүй, тухайн хүн шинжилгээ өгөөд ажилдаа явах замдаа ч халдвар авч болно. Магадгүй тухайн иргэн халдварын нууц үеийн хугацаандаа ч байж болно. Нэгдсэн шинжилгээг тархвар судлалын заалтаар хийдэг. Тэгээд ч энэ нь улс орны эдийн засгийн хувьд маш үрэлгэн зардал юм" хэмээв.


Харин түүний оронд, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, гар ариутгагчаар хангах, ажилчдаа ээлж дараагаар ажиллуулах, тухайн байгууллага дээр сэжигтэй тохиолдол, халдвар илэрсэн нөхцөлд боломжтой бол N95 буюу түүнтэй дүйцэх амны хаалтаар хангах, халуун хоол хүнсээр үйлчлэх,  ажлын байрандаа хаалт хийх гэх мэт арга хэмжээ авах нь зүйтэй юм гэлээ. 

Холбоотой мэдээ