Хүүхдээ тэрэгтэй нь түрээд саадгүй явах гудамжтай болохыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-06-04 16:33:28

“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-аас “Тэрэгтэй парад”-ыг гурав дахь жилдээ зохион байгууллаа.

Энэ өдөр эцэг, эхчүүд сайн дурын үндсэн дээр нэгдэж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ шаардан Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн замын Max Mall худалдааны төв хүртэл
тайван алхсан юм. Хүүхдээ тэргэнд суулгаад эсвэл үүргэвчинд үүрээд хүүхдийнхээ эрүүл аюулгүй орчинд өсөх эрхийг хангахын төлөө уг жагсаалд нэгдэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байв. Жагсаалд оролцогчид энэ үеэр машины дуут дохио хүүхдийг айлгаж цочоохгүй байх, хүүхдээ тэрэгтэй нь түрээд бартаа саадгүй явах гудамж талбайтай болохыг хүслээ.

Жагсаалд оролцсон эцэг, эх, хүүхүүдэд Lhamour бренд, Динза Данза комикс, Cosmopolitan сэтгүүл, Max Mall-ийн гарын бэлэг гардуулсан юм.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ