Орос, Монголын хил орчимд хүчтэй газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-12 09:01:17

МОСКВА. /TASS/. Мягмар гарагт Улаанбаатарын цагаар 05:32:59 цагт Орос, Монголын хил орчимд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг газар хөдлөл судлаачид бүртгэжээ.


Энэ тухай Европ-Газрын дундад тэнгисийн газар хөдлөлт судалгааны төв мэдээлсэн байна.


Газар хөдлөлтийн голомт Эрхүү мужийн Ангар хотоос 277 км зайд Хөвсгөл нуур орчимд 10 км-ын гүнд байжээ.


ОХУ-ын Онцгой байдлын яамны Эрхүү мужийн Ерөнхий газрын хэвлэлийн алба мэдээлэхдээ, газар хөдлөлтийн голомт нь Монгол Улсад байсан бөгөөд Эрхүүд 4-5 баллын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн гэжээ. Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас хүн бэртэж гэмтээгүй тухай мэдээлсэн байна. Судлаачдын мэдэгдсэнээр, Хөвсгөл аймгийн Ханх сумаас 34 км-ын зайд байсан голомтын чичирхийллийн хүч 8.7 балл байжээ. 

Холбоотой мэдээ