Орхон аймагт 136.1 мянган толгой мал өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-01-11 11:43:48
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Энэ жил Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант суманд 1216 малчин өрхийн 136.1 мянган толгой мал өвөлжиж байна.


Мөн зэргэлдээ Булган, Сэлэнгэ аймгийн суманд Орхон аймгийн харъяат 265 өрхийн 51.9 мянган толгой мал өвөлжиж хаваржина. Өнгөрсөн намар бэлчээрийн  га-ийн ургац өмнөх жилээс бага байсан хэдий ч малчид 8167 тонн байгалийн хадлан бэлтгэсэн байна. Үүний  20 гаруй хувийг нь зарцуулаад байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолоор аймаг, сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 160 тонн өвс, 50 тонн тэжээл бүрдүүлжээ. 

Холбоотой мэдээ