Хэнтий аймгийн төв 100 хувь камерын хяналттай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-01-09 21:12:02

Хэнтий /МОНЦАМЭ/ Өнгөрөгч онд Хэнтий аймгийн хэмжээнд 139 камер шинээр тавьсан бөгөөд эдгээр камерыг Хэрлэн суманд хариуцуулж, Цагдаагийн газар ашиглалтыг хариуцахаар болов.

 

 Мөн 2013 онд тавьсан 40 камерын ашиглалтын хугацаа дууссан тул ирэх онд шинэчлэхээр болжээ. Ингэснээр аймгийн төв 100 хувь камерын хяналттай болно. Шинээр суурилуулсан камерууд нь шөнийн тусгал 80 метр, хасах 40 хүртэлх градуст хэвийн ажиллах хүчин чадалтай аж.

Өнгөрсөн сард аймгийн Засаг даргын зүгээс Цагдаагийн газарт 20 сая төгрөгийн компьютер, тоног төхөөрөмж шийдвэрлэж өгчээ.

Холбоотой мэдээ