E-Mongolia нэгдсэн системд 13 үйлчилгээ нэмлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим үйлчилгээний E-Mongolia нэгдсэн системд Нийслэлийн архивын газрын 13 үйлчилгээ шинээр нэмлээ.
Тодруулбал:
-Ажилласан
жил тодорхойлох архивын лавлагаа
-Орон сууц
эзэмших эрхийн бичгийн лавлагаа
-Төрийн
архивт баримт байхгүй тодорхойлолт
-Нотариатын
лавлагаа
-Тогтоол захирамжийн лавлагаа
-Цалингийн лавлагаа
-Ерөнхий
боловсролын сургуулийн шалгалтын лавлагаа
-Орон
нутгаас шилжиж ирсэн тухай лавлагаа
-Шүүхийн
шийдвэрийн лавлагаа
-Акт
дүгнэлтийн лавлагаа
-Нас барсны
бүртгэлийн лавлагаа
-Банк
санхүүгийн лавлагаа
-Цагаатгалын лавлагаа олгох зэрэг үйлчилгээг E-Mongolia-с авах боломжтой боллоо.
Мөн E-Mongolia-д дуу яриаг хөрвүүлэх Chimege систем нэвтэрсэн тул харааны бэрхшээлтэй иргэд www.e-mongolia.mn сайтаар зочилж, үйлчилгээний заавартай танилцах боломжтой. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд E-Mongolia дамжуулан төрийн үйлчилгээг саадгүй авах нөхцөл бүрдүүлэх юм.
Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д одоогоор 404,160 иргэн хандаж,
төрийн үйлчилгээг цахимаар авчээ.
Веб: e-Mongolia.mn
Мобайл апп:
iOS App: https://apple.co/36G1ZDR
Android App: https://bit.ly/2Sj3nUk