Албан байгууллагад суурилсан тандалт шинжилгээ хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд коронавирусний халдварын шалтгаан, эх үүсвэр нь тодорхойгүй, алаг цоог дэгдэлт гарч голомтын эрч өндөр байгаа энэ үед НЭМҮТ албан байгууллагад суурилсан тандалт судалгаа хийж байна.
Гурван эмнэлэг, хоёр
банк, худалдааны хоёр төвийн 3000 хүнд вирусний шинжилгээ хийхэд бүгд сөрөг
гарчээ.
Улсын хэмжээнд оношилгооны
цэгүүдээр 571 277 хүнээс коронавирусний шинжилгээ авсан нь хүн амын 20 хувийг хамруулсан
гэсэн үг. Үүнээс 90 гаруй хүнд халдвар илэрснийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл
хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
ЗӨСҮТ 18 обьект
ариутган халдваргүйжүүлж, 3108 хүнд вирусний шинжилгээ хийжээ. Мөн Өмнөговь
аймгийн Гашуунсухайт боомтод уртын тээврийн 276 жолоочид вирусний шинжилгээ хийхэд
бүгд сөрөг гарчээ.