Оны босгон дээр 15 хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-01-05 18:06:03

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн БОЭТ-ийн Төрөх тасагт 12-р сарын 31 болон 2021 оны нэгдүгээр сарын нэгний өдөр 15 шинэ иргэн мэндэлжээ. Тэднээс он солигдох торгон мөчид буюу 12-р сарын 31-ний 21:15 цагт 2400 гр жинтэй охин, 00:10 цагт 3290 гр жинтэй хүү төрсөн байна.

12-р сарын 31-ний өдөр тус тасагт долоон эх амаржиж, зургаан охин, нэг хүү мэндэлсэн бол шинэ оны эхний өдөр найман эх эсэн мэнд амаржиж зургаан хүү, хоёр охиноор Дорнодынхон бүл нэмжээ. Эх, үрсийн бие сайн байна гэж Төрөх тасгаас мэдээллээ. 




Холбоотой мэдээ