Нигерт гурван өдрийн гашуудал зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-05 12:29:27

ПРЕТОРИЯ. /France-Presse/. Исламистуудын гарт амиа алдсан 100 хүний дурсгалд зориулж Нигерт үндэсний хэмжээнд гурван өдрийн гашуудал зарлажээ.


Энэ тухай Нигерийн Дотоод хэргийн сайд Алькаш Альхад мэдэгдсэн байна. Шийдвэрийг Нигерийн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр гаргажээ.


Мотоцикл унасан исламистууд Тиллабери дүүргийн хоёр тосгон руу нэгэн зэрэг халджээ. Халдлагын улмаас Чома-Бангоуд 70 хүн амь үрэгдсэн бол Зарумадарейед 30 хүн амиа алдаж, 25 хүн шархадсан байна.  


Тиллбабери нь Нигер, Мали, Буркина-Фасо гэсэн гурван улс хил залгасан стратегийн хувьд чухал бүс нутагт байрладаг аж. Энэ хэсэгт “Баруун Африкийн Лалын улс” хэмээх хэт давруу үзэлт террорист бүлэглэлийн исламистууд байдаг юм.

Холбоотой мэдээ