БНСУ-ын байгальд ээлтэй автомашины экспорт ихээхэн өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-01-04 13:48:36

СӨҮЛ. /Yonhap/. Агаар бохирдуулах бодисын ялгарал бага автомашины эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор БНСУ-ын байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийн экспорт 2020 онд өмнөх оны мөн үеийнхээс 40 хувиар өсжээ.


БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны мэдээлснээр, цахилгаан, устөрөгчийн хөдөлгүүртэй автомашины экспорт өнгөрсөн онд 4.6 тэрбум ам.долларт хүрсэн ажээ. Өмнөх онд энэ үзүүлэлт 3.3 тэрбум ам.доллар байжээ.


Байгаль орчинд ээлтэй автомашинууд 2020 онд БНСУ-ын тээврийн хэрэгслийн нийт экспортын 12 хувийг эзэлсэн нь өмнөх оныхоос 4.3 хувиар өссөн гэж яамны тайланд дурдсан байна.


БНСУ-д автомашины борлуулалтаараа тэргүүлэгч “Hyundai Motor” группын хувьд цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн дийлэнхийг экспортолжээ. 

Холбоотой мэдээ