“Ногоон бүс” болох эсэх нь шинжилгээний хариунаас шийдэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-01-03 17:51:56

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Дархан-Уул аймагт 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш шинээр халдвар илрээгүй. Тиймээс ногоон бүс буюу халдваргүй аймаг болгох зорилготой хүн амын 10 хувьд дахин PCR шинжилгээ хийж байна. Бямба гарагт эхэлсэн уг шинжилгээнд нийт 22 салбар чиглэлийн 12 мянган иргэний 90 хувь буюу 10691 иргэн хамрагджээ.

Өглөө 08.00 цагаас 22.00 цагийн хооронд шинжилгээ авах 10 цэгт иргэдийг хамруулсан. Энэ өдөр үсчин, гоо сайхан, хүргэлтийн хоол, харуул хамгаалалт, такси, нийтийн тээвэр, хувийн эмнэлгүүдийн төлөөлөл, Дарханаас Улаанбаатар хот болон бусад аймаг руу явахаар бүртгүүлсэн иргэд хамрагдаж байна.

10 цэгт нэгэн зэрэг хийж буй PCR шинжилгээ авах ажилд нийтдээ 250 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа аж. Тэд нэг дор 250-300 иргэнд үйлчлэх боломжтой бөгөөд ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, дараалал үүсгэлгүй ААНБ-уудад цагийн хуваарь гарган ажиллаж байна.

Нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагын 12000 ажилтан, алба хаагч хамрагдаж буй юм. PCR шинжилгээний хариу энэ сарын 5-нд гарна. Шинжилгээний хариунаас хамааран дараагийн шийдвэрийг гарах талаар аймгийн Онцгой комиссоос мэдэгдсэн. 

Холбоотой мэдээ