Хөл хориог сунгах санал гаргаж магадгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-01-02 19:19:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн байгууллагуудаас Улаанбаатар хотод тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах санал гаргах магадлалтай байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдлээ.


Засгийн газар, УОК-ын шийдвэрээр коронавирустэй тэмцэх, тархалтыг хумих зорилгоор өнгөрсөн сарын 23-наас энэ сарын 6-ны 06.00 цаг хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг тогтоосон. Сүүлийн хоёр хоногийн дотор иргэдийн дундаас коронавирусний 18 тохиолдол бүртгэгдсэн тул хөл хориог сунгах магадлал их байна хэмээн Эрүүл мэндийн сайд хэллээ.


Маргааш буюу энэ сарын 3-нд ЭМЯ, ХӨСҮТ зэрэг мэргэжлийн 11 байгууллага хамтран эрсдэлийн үнэлгээ хийх бөгөөд энэ үеэр хөл хориог сунгах эсэх саналаа эцэслэж, УОК-т хүргүүлэх аж.

Холбоотой мэдээ