"Хааны эрэлд"-ийн хүрээнд сурагчид дотуур байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-02 19:41:51
Yesukheitumur Tumurbaatar

13 дахь жилдээ зохион байгуулсан "Хааны эрэлд-2016" олон улсын цэргийн хээрийн сургуулийн хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын дөрөвдүгээр сургуульд дотуур байр байгуулав. 

6 сарын 2-ны өдөр нээсэн, 30 хүүхдийн багтаамжтай энэ байрыг Монгол Улсын Зэвсэгт хүчний 338 дугаар анги, Америк, Энэтхэг, Сингапур улсын цэргийн инженер, барилгачид 20 гаруй хоногийн хугацаанд  байгуулсан байна. Ирэх онд барилгын ажлыг үргэлжлүүлж, 35 хүүхдийн байр нэмж барих болсныг Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон нээлтийн үеэр уламжлав. 

Олон улсын цэргийн хээрийн сургуулийг зохион байгуулснаар алба хаагчид бусад орны цэргүүдээс тур-шлага солилцох,  мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох ач холбогдолтой аж.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ