Их Британид өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЛОНДОН. /Reuters/.
Их Британид мягмар гарагт “COVID-19” халдварын 53135 тохиолдол шинээр илэрсэн
нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт
боллоо.
Их Британид даваа
гарагт 41385 хүнээс халдвар илэрсэн нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байв.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас нас барсан хүний тоо 414-өөр
нэмэгдсэнээр 71567-д хүрсэн байна.
Европт халдвараар
нас барсан тохиолдлын тоогоороо Италийн араас хоёрдугаарт жагсаж буй Их Британи
нь коронавирусний илүү хурдан халдварладаг шинэ хувилбартай тэмцэж байгаа юм.
Их Британийн Эрүүл
мэндийн сайд Мэтт Хэнкок бүс нутагт авч хэрэгжүүлэх хязгаарлалтын арга хэмжээнүүдийн
талаар лхагва гарагт мэдээлэл өгөх төлөвтэй байна.
Шинэ хувилбарын
эсрэг илүү хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол ойрын долоо хоногуудад
“маш хүнд нөхцөл байдал” нүүрлэж болзошгүйг Засгийн газрын зөвлөх,
тархвар судлаач Эндрю Хейворд мягмар гарагт анхааруулжээ.