Нийслэлд 2133 зорчигч нэвтэрч, хотоос 1682 хүн гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-29 12:46:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өчигдөр үдшийн 18.00 цагаас өглөөний 6.00 цагийн хооронд 1040 тээврийн хэрэгслээр 2133 зорчигч хот руу нэвтэрч, 923 тээврийн хэрэгслээр 1682 зорчигч хотоос гарав.


Тэд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэх зорилготойгоо мэдүүлжээ.


Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 94 ажилтан, алба  хаагч үүрэг гүйцэтгэлээ.


Мөн нийслэлийн хэмжээнд гудамж замын хөдөлгөөн зохицуулалт хяналт шалгалтад 277 цэгт 654 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. 

Холбоотой мэдээ