Шинэ төрлийн коронавирусээр халдварласан тохиолдлууд Канадад бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-28 14:52:21

ОТТАВА. /CBC/. Их Британид илэрсэн коронавирусний шинэ төрлөөр халдварласан тохиолдлууд Канадад бүртгэгджээ.


Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, 12 дугаар сарын 15-нд Их Британиас ирсэн иргэнийг дүрмийн дагуу гэрт нь тусгаарлах үед бие нь тавгүй байжээ. Удалгүй түүнээс авсан шинэ төрлийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан байна.


Өмнө нь Онтарио мужид оршин суудаг хосуудаас илүү хурдан халдварладаг хувьссан вирус илэрчээ. Одоогийн байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирусээр халдварласан нийт дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна.


Коронавирусний хувьсан өөрчлөгдсөн хувилбар Их Британид илэрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок 12 дугаар сарын 14-нд мэдэгдсэн билээ. Шинэ хувилбар нь бусад төрлөөсөө 70 хувиар илүү хурдан халдварлах чадвартай гэж үзээд байгаа хэдий ч нас баралтад илүү нөлөө үзүүлдэг эсэх нь нотлогдоогүй байгаа юм. 

Холбоотой мэдээ